Wednesday, May 18, 2016

автомашин сонирхогчдын маань хамгийн их анхаарал татдаг автомашины тухай сонирихолтой баримтуудыг та бүхэндээ сонирхуулж байна


-    “Ferrari” компани хамгийн олондоо өдөрт 14 автомашин л үйлдвэрлэдэг.

-    “Ford GT40” загварын ердөө 107 автомашин үйлдвэрлэсний долоо орчим нь л замын хөдөлгөөнд оролцдог байна.

-    Хамгийн анхны автомашиныг 1668 онд үйлдвэрлэсэн байна. Бельгийн Фердинанд Вербиест уурын хөдөлгүүрт автомашин бүтээж байв.

-    Европын орнуудаас Люксембург автомашины түгжрэл хамгийн ихтэй газар аж. Тэнд 1000 хүн тутамд 570 автомашин оногддог байна.

-    1924 онд “Форд” автомашиныг 265 ам.доллараар худалдаж байжээ.

-    Хамгийн анхны автомашины уралдаан 1895 онд АНУ-ын Чикаго хотод болжээ. Тэмцээний ялагч нь Ж.Фрэнк Дурей болсон бөгөөд тэрээр цагт дунджаар 115 км хурдалсан байна.

-    Автомашины даатгалыг 1897 онд АНУ-ын Массачусеттс муж улсын Вестфильд хотод анх нэвтрүүлсэн байна.

-    1982 онд үйлдвэрлэсэн “Honda Accord” автомашин нь АНУ-д нийлүүлсэн хамгийн анхны япон машин юм.

-    Автомашины хамгаалалтын дэр осол болсноос 40 милисекундын /нэг милисекунд нь нэг секундыг 1000 хуваасны нэгтэй тэнцэнэ/ дараа дэлгэгдэг.

-    Автомашины шил арчигчийг эмэгтэй хүн анх санаачилсан байна.

-    1887 онд “Бенз” компани автомашин худалдаанд гаргасан анхны компани болжээ.

-    Автомашины радиог 1929 онд анх санаачилжээ.

-    Тансаг автомашины ангилалд багтах “Роллс Ройсе” хамгийн олон байдаг хотоор Хонгконг шалгарсан байна.

-    Автомашины “Формула 1” уралдааны машинууд 55 кг жинтэй.

та бүхэндээ хамгийн анхны постоо автомашины лампны байрлал болон автомашины тулгуур эд ангиудын зайлшгүй хийх хугацаат үзлэгийн тухай зурган файл оруулж байна



Сэлэнгэ аймаг дахь МСҮТ-ийн Автомашин засварчин мэргэжлийн оюутнууддаа энэ өдрийн мэнд хүргье

сайн байцгаана уу
манай блог хуудсанд та бүхэн тавтай морилно уу
энэ хүүдсандаа бид Автомашины засварчин мэргэжлийн оюутнууддаа болон энэ мэргэжлийг сонирхогч хувь хүн албан байгууллагад хэрэг болохуйц шинэ мэдээ мэдээллийг хүргэж байхыг зорьж байна.

Манай блог хуудсанд та бүхэн тавтай морилно уу