Wednesday, December 6, 2017

дэлхийн хамгийн хурдан машин


0dadcf4e-0355-4af7-85ec-9096736b23d2.jpg
Олон нийтийн сүлжээнд Bloodhound SSC автомашины зураг тавигджээ. Энэ нь 1000 миль/цаг  буюу 1600 км/цагийн дээд хурдтай өнөөгийн дэлхийн хамгийн хурдан машин аж. 

Bloodhound SSC дууны хурдаас хурдтай аж. 2016 оны машины шоунд бэлдэж байгаа аж. Одоогоор хүчин чадлын хувьд 135 мянган морины хүчтэй байна гэж мэдэгдэж байгаа. 

Мөн хөдөлгүүр нь "Боинг747"-той адил ба 1890 децибел,дуу чимээ гаргах ажээ. Дэлхийн хамгийн хурдан машиныг Өмнөд Африкт тусгайлан шалгаж байгаа гэнэ.
ee838fe7-d5ee-4db0-be2f-4c61bf2f6aef.jpg

Thursday, May 11, 2017

АВТОМАШИНЫ ТУХАЙ: Дизайны хувьд юу хүссэн түүнийгээ хийх боломжийг олгох боловч хууль дүрэмд захирагдах ёстой

Тэр бол алтан жолоотой залуу. 2013 оны 11-р сарын эхээр Hyundai Motor группийн ерөнхийлөгч, Дизайны хариуцсан захирал Петер Шрайер автомашин үйлдвэрлэгчдийн дундах хамгийн үнэ цэнэтэй шагналын эзэн болсон юм.
Алтан жолоо буюу “Honorary Golden Steering Wheel” шагнал нь Германы Bild am Sonntag болон AutoBild байгууллагуудаас авто машин үйлдвэрлэлд өндөр амжилт үзүүлсэн компани болон эрхмүүдэд өгдөг шагнал юм. Ноён Шрайер нь 31 жилийн түүхтэй энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн хоёр дахь дизайнер юм. 1995 онд Джорджетто Джуджаро энэхүү шагналыг хүртсэн анхны дизайнер хүн болж байсан бөгөөд бусад нэр хүндтэй эрхмүүдээс нэрлэвэл Volkswagen компанийн ерөнхийлөгч Фердинанд Пих 2012 онд, Ford-ын гүйцэтгэх захирал Алан Мулалли 2011 онд BMW-ийн ерөнхийлөгч Норберт Райтхофер 2010 онд тус тус хүртэж байсан байна.
Германд төрсөн Шрайер нь 2006 оноос хойш Kia Motors-ын  Дизайн хариуцсан захирлаар ажиллаж байгаад 2013 оны эхээр Hyundai-Kia-ийн толгой дизайны төвийн ерөнхийлөгчөөр томилогдсон юм. Шрайер өөрийн Франкурт дахь офист байхдаа энэхүү шагналыг авснаараа маш их бахархаж байсан ч мөн тэр хэмжээгээр догдолж байсан гэдэг.
Түүний карьерын эхлэл Мюнхений Техникийн Шинжлэх ухааны сургууль болон Лондонгийн Рояал Урлагийн коллежоос эхлээд Волксваген группийн анхдагч моделууд болох  Audi TT, Volkswagen-ийн шинэ загварлаг Beetle (Цох) болон Volkswagen Passat-ын шинэ загвар гаргах ажлуудыг хариуцаж ажиллаж байв.
Том амбицтай Өмнөд Солонгосын Kia түүнийг өөртөө урвуулан авахаас өмнө Шрайер 26 жилийн турш Volkswagen болон Audi брэндүүд дээр ээлжлэн ажиллаж байв. 1990 оны Ази тивийн эдийн засгийн уналтаас Huyndai-ийн ачаар гарч ирсэн Kia эрчимтэйгээр хөгжиж байсан боловч гол ялгарал болох загвар дизайн нь тэдэнд дутагдаж байв. Гүйцэтгэх захирал Чон Ы Сон үүнийг маш сайн мэдэрч ойлгосон юм.
2007 Kia KEE концеп загвар нь Петер Шрайер-ийн анхны гардан хийсэн бүтээл ба одоо бүхий л загвараас нь “Бар”-ийн гэмээр урд нүүрийг харж болохоор болжээ.
Шрайер хэлэхдээ: “Инженерчлэл болон бүтэц угсралт бүгд маш өндөр чанартай боловч, гүйцэтгэх захирал брэнд маань дахин нэг шат ахих хэрэгтэй гэдгийг харж надад бүх зүйлийг шинээр бий болгох цагаан цаасыг өгсөн юм”
Түүний анхны ажил нь KEE концеп загвар байсан, одоо бүхий л загвараас нь харж болох барын гэмээр урд нүүрэн хэсгийг анх танилцуулсан юм. Үүнээс хойш энэхүү загвар нь Өмнөд Солонгосын брэндийн өвөрмөц загвар болон хэв шинж бүхий дүр төрх нь болж чаджээ.
“Энэ бол дэлхийн өнцөг булан бүрд адилхан харагддаг энгийн дүр төрх боловч бусдыг татах урд нүүртэй болсноор танигдалтыг нэмэгдүүлэх, нэгэнт танигдсаны дараагаар брэндийн нэр хүндийг өсгөх чухал зүйл болж байв. Бүхий л сайн брэндүүд ийм тогтсон хэв шинжтэй байдаг. Зөвхөн автомашин үйлдвэрлэлд гэлтгүй, загвар, спорт хувцас, технологи болон цаг гэх мэт бүхий л үйлдвэрлэлд байдаг. Зураглал нь маш хурдан танигдахуйц тийм шинжтэй юм.”
Одоо түүний ажил бол яг ийм философыг Hyundai брэндэд бий болгох юм. Тэр саяхан Берлинд болсон Hyundai болон Kia-ын дизайнеруудын томоохон хэмжээний уулзалтаас ирсэн байна бөгөөд энэхүү арга хэмжээгээрээ группийн өнгөрсөн, одоо болон ирээдүйн талаар хэлэлцсэн байна. Өнгөрсөнд тэд бүрэн салангид тусдаа ажилладаг хэсгүүд байсан байна.
 
Хоёр брэндийн хувьд Kia нь илүү Европ талын брэнд бол, Hyundai нь түүхээсээ ч тэр илүү Солонгос брэнд юм. Зурагт: 2013 оны Детройтын Авто шоун дээр танилцуулж 2013 оны Pebble Beach Concours d’Elegance-д оролцсон Hyundai HCD-14 Genesis концепт.
“Хоёр компанид хоёуланд нь маш сайн багууд ажилладаг тиймээс та хамт ажиллаж байгаа багтаа итгэнэ гэдэг бол маш чухал юм. Тэд хамт суугаад хоёр брэндийн талаараа ярилцан брэндүүдийнхээ талаар ямар бодолтой байгаа талаараа ярилцан зөвлөлдөх боломжтой байна гэдэг бол маш сайн зүйл юм. Хоёр дизайны багууд цаашид тус тусдаа ажиллах боловч тэд яагаад хоорондоо шинэ санаагаа хуваалцаж бусад маань юу хийж байгаа талаар сайн ойлголтыг авч болохгүй гэж. Бидний дунд нийтлэг зүйл маш их байгаа болохоор бид үүнийгээ давуу тал болгон ашиглах боломжтой юм. Миний хүсэж буй зүйл гэвэл хоёр брэндийг илүү эрчимтэй дээшлүүлэн хоёуланг нь дараагийн төвшинд нь аваачих юм.”
Hyundai хэдийнээ өөрийн ялгарал бүхий загварын чиглэлтэй болсон. Харин дутагдаж байгаа зүйл гэвэл ерөнхийдөө нүүрэн хэсэгтээ өөрийн гэсэн цэвэр дүр төрх дутагдаж байна. Kia-ийн хувьд энэ нь ялгаатай асуудал, учир нь бүтээгдэхүүний цар хүрээ илүү өргөн хүрээтэй. Бүх хэсгүүд нь маш зөв хийцтэй, тэднийг дахин хуваарилж байрлуулах л шаардлагатай байгаа юм.
Мэдээж хэрэг Солонгост бол Hyundai гэдэг нэр Kia-г бодвол илүү соёл болон улс төрийн имижийг хадгалж явдаг брэнд. Kia бол илүү залуу брэнд юм. Hyundai түүхийнхээ хувьд Солонгосын нийгэмтэй холбогддог, тийм ч учраасаа үүн дээр шинэ зүйл бүтээнэ гэдэг бол маш хэцүү юм.
Хьюндай, Киа-ийн маш олон бүтээгдэхүүн нь өргөн цар хүрээтэйгээр, зах зээлийн ихэнх сегментэд өөрсдийн машинуудаа санал болгодог. Энэ нь бид өрсөлдөөнд байна гэсэн үг биш ба ижил зах зээл дээр давхар боломжийг худалдан авагч нарт олгож байгаа хэрэг юм. Бидний хийх ёстой зүйл бол хоёр брэндээ илүү ялгаралтай болгохын тулд илүү ажиллах шаардлагатай байгаа.

цагаан гол гэж юу вэ?

Энэ нь үнэндээ Монголчуудын өгсөн нэр юм. Яг цагаан гол гэж нэрлээд байгаа эд нь хуучны моторын транблюрын гол юм.
Транблюрыг урагш хойш хөдөлгөснөөр галыг эрт/орой болгож тохируулдаг (оч хаях өнцгийг өөрчилдөг). Транблюрыг эртэсгэхээр моторт таг таг гэсэн дуу үүсдэг. Үүнийг манайхан цагаан гол дуугарлаа гэж хэлдэг.
 
Номондоо бол нормальдаж байхад тахир голын эргэлт 10 градус дээр байхад оч бензинийг тэслэх ёстой. Гал эртэснэ гэдэг нь 15, 20 градус дээр оч хаяад бензин эрт тэсэрч дээрх таг таг гэсэн дууг үүсгэдэг.
 
Орчин үеийн хөдөлгүүрүүд транблюр нь байхгүй болж галын өнцөгийг компьютерээс 10 градус байхад нь оч өгдөг болсон. Тиймээс дээрх механик ажиллагаанаас болж цагаан гол дуугарах үзэгдэл гарахааргүй хэдий ч сүүлийн үеийн хөдөлгүүр таг таг гэсэн дууг гаргадаг.
Шалтгаан нь октаны тоо, түлшний чанараас хамаарч детонац үүссэнг цагаан гол дуугарна гэж буруу ярих нь олонтаа.

Monday, February 6, 2017

toyota harrier автомашины тухай

Toyota Harrier автомашин та бидний дунд хэдийн танил машинуудын нэг болжээ. Зарим улс орнуудад Harrier-г Lexus RX гэж загвараар гаргадаг бол, Монголчууд Harrier, RX-ийн ялгааг сайн мэддэг болжээ. Ингээд энэхүү crossover автомашины талаарх сонирхолтой баримтуудтай танилцъя.
  • Анхны үеийн Harrier нь 2.2 литрийн багтаамжтай V6 хөдөлгүүртэй байв. Дараагаар нь 2.4 литр болж, удалгүй 3.0 литрийн багтаамжтай болж дараа нь илүү том V6 хөдөлгүүртэйгээр худалдаанд гарч эхэлсэн юм.
  • 2005 онд Японы зах зээлд Hybrid Harrier буюу 2 дах үеийн загвар нь бензин болон цахилгаан хосолсон мотортойгоор худалдаанд гарч эхэлсэн байна.
  • Harrier нь анх тансаг ангиллын суудлын машин болон SUV машины шинжүүдийг агуулсан концепт машин байв. Энэхүү санаа нь анх 1993 онд Toyota-ийн захирлын санаанд буусан гэдэг. 1994 онд уг санааг албан ёсоор компанийн үйл ажиллагаанд тусгаж хөгжүүлэлт нь хийгдэж эхэлжээ.
  • Harrier-ийн ерөнхий дизайнер нь Макото Ошима юм. Загварын хамгийн эцсийн хувилбар нь 1995 оны 12 сард үйлдвэрлэгдэхээр батлагдсан ба 1997 оны 1-р сард анхны тест хувилбарыг туршиж үзсэн байна. Ингээд тухайн оныхоо 12 сард Японы дотоодын зах зээлд танилцуулагджээ.
  • Toyota Harrier нь Японы зах зээл дээр маш амжилттай борлогдож эхэлсэн ба удалгүй бусад орны буруу рультэй зах зээлүүдэд импортлогдож эхэлсэн юм.
  • Harrier-ийн анхны хувилбарт 2000 онд facelift буюу хэсэгчилсэн шинэчлэл хийсэн ба 2.2 литрийн хөдөлгүүрийг 2.4 литртэй хөдөлгүүрээр сольж сайжруулсан байдаг.
  • Хоёр дах үеийн хувилбар нь Японы зах зээл дээр ACU30 болон MCU30 (урдаа хөтлөгчтэй), ACU35 болон MCU35 (4 дугуй нь хөтөлдөг) гэсэн кузовтойгоор гарсан байна. Энэ хувилбар нь Pre-Collision System буюу ослын хамгаалалтын илүү дэвшилтэд системтэй болсон байна. Хоёр дах үеийн Harrier-ийг үйлчлүүлэгч 2.4 эсвэл 3.0 литрийн хөдөлгүүртэй, урдаа хөтөлдөг эсвэл дөрвөн дугуй нь хөтөлдөг хувилбараас сонгох байсан.
  • 2003 онд Harrier-ийг Lexus RX нэрээр Европ, Сингапур, Тайвань болон Өмнөд Солонгос улсын зах зээлд худалдаалах болсон байна (Үүнээс өмнө Harrier нэрээрээ гардаг байв). Энэхүү загвар нь 3.0 литрийн V6, дөрвөн дугуй нь хөтөлдөг хувилбараар гарсан.
  • 2009 оноос буруу рультэй LEXUS RX японы зах зээлд худалдаалагдаж эхэлсэн.