Сэлэнгэ аймаг дахь МСҮТ АМЗ
Monday, December 10, 2018
Tuesday, May 15, 2018
Monday, May 14, 2018
Sunday, April 15, 2018
ХУУЧИН МАШИНАА УНАЖ ХОРДСООР БАЙХ УУ
Хуучин машин унаж хордлоо гэхээр бас яагаад ад үзээд эхлэв гэж бодох хүмүүс цөөнгүй гарч ирнэ. Зарим нэг мэдлэгтэй, ухаантай гэж өөрийгөө боддог нөхдүүд нь гадаадад 100 жил болсон машинаа унаж л байна гэж цэцэрхэнэ. Машин үйлдвэрлэж чадахгүй манайх шиг улч бусдын хуучныг оруулж ирж унахгүй гээд яах вэ дээ гэх нөхдүүдч байгаа. Угтаа бол аль аль нь л зөв.
Гэхдээ л бид өөрсдийгөө, улс орноо, үр хойчоо бодох цаг болсон. Юу вэ гэхээр 2004 оноос өмнө үйлдвэрлэсэн машины хуванцар эд ангиуд хүний биед хортой гэдгийг олон улс баталчихаад байна. Мэргэжлийнхээ хэллэгээр бол удаан задардаг органик бохирдуулагч гээд байгаа юм.
1970 оноос эхлээд цахилгаан бараа болон машины хуванцар эд ангийн галд шатамхай чанарыг сайжруулж үйлдвэрлэж эхэлсэн юм билээ. Сүүлд Стокольмын конвенциор хортой гэдгийг нь баталж, 2004 оноос тийм төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээ больж. Машины эд ангийг ч ялгаагүй. Гэтэл манайд 1974-1999 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл маш их байгаа. Тэр дундаа Азийн орнуудаас импортоор орж ирсэн машин Монголоор дүүрчихсэн. Нийт машины 80-90 хувь нь хуучин машин гээд хэлчихэд буруудах зүйл үгүй.
Гэтэл 10-аас дээш жил болсон машин өөрөө халах болон наранд жаахан байхад л жолооны хүрднээсээ авахуулаад олон хуванцар эд анги нь ууршиж байдаг аж. Хуванцар эд анги нь өөрөө агаарт ууршиж, яваандаа жолоочоо хорт хавдартай ч болгож болзошгүй байдалд хүргэдэг аж. Гэхдээ энэ бол магадлал шүү дээ. Хорт хавдар гэдэг эцсийн үе шат л даа. Галд шатамхай хуванцар агаарт ууршиж, амьсгалаар хүний биед ордог. Мөн өөх тос ихтэй бүтээгдэхүүнд орж, хүний биеийг янз бүрээр өвчлүүлдэг юм байна. Дээрээс нь байгаль орчинд ч асар муу нөлөөтэй гэдгийг эрдэмтэд ярьж байна. Манайх шиг “өвгөн” болчихсон машинаар дүүрсэн оронд анхаарахгүй байхын аргагүй сэдэв.
Япон, Солонгост 10 жил явсан машиныг шууд хаяж, устгалд оруулдаг юм гэсэн. Өвгөрч байгаа машин олиггүй байдаг болохоор л тэд асуудлыг тэгж шийддэг байх. Тиймээс төр засгийнхан 2004 оноос өмнө үйлдвэрлэгдсэн машиныг оруулж ирүүлэхгүй байх талаас нь анхаарч, хууль журам гаргамаар байна. Одоо манайд ийм журам гаргачихад нэг их буруудах юм байхгүй. Их л удаж хэдэн ченж л жаахан хэл ам хийнэ биз. Нэгэнт Монголоор дүүрэн хуучин автомашин байгаа хойно иргэдэд хямд үнэтэй тээврийн хэрэгсэл хэрэгтэй бол тэр хэрэгцээгээ хангалттай хангачихна. Хэдийгээр монголчууд дотооддоо машин үйлдвэрлэх бололцоо муу байгаа хэдий ч ядаж л хор багатай тээврийн хэрэгсэл унах хэрэгтэй байх. Иргэд бол машинаасаа хордтол өдий байна гээд татгалзтал хол байна. Тийм эдийн засгийн боломж ч муу байгаа. Тэгэхээр зөвхөн импортыг хориглох л арга үлдээд байна.
Уг нь улс орон олигтой байсан бол хөгшин машинаа устгаж, байгальд ээлтэйгээр дахин боловсруулах байсан биз. Ер нь ч дахин боловсруулах үйлдвэр энэ тэрээ байгуулж байгаа сураг байсан. Гэхдээ бас ч устгал хийтэл зай ч байна, лай ч байна. Тиймээс л зөвхөн импортыг хориглох журам хэрэгтэй байгаа юм. Зарим нэг гишүүд буруу талдаа жолооны хүрдтэй машин оруулж ирэхийг хориглох хуулийн төсөл санаачилж байгаа гээд л давхиад байсан. Уг нь тэр төсөлдөө хамт тусгаад, батлуулчихвал аятай юу. Хэрэгтэй хууль болохоор батлахгүй дөнгөлчих юм даа, энэ гишүүд.

Хуучин автомашин худалдаж авахад анхаарах 10 зөвлөгөө
Хэрвээ та “Монголд явсан” гэх тодотголтой хуучин автомашин худалдаж авахаар бол түр азнаарай. Автомашин зарж байгаа хүн машин мэддэггүй хүмүүст төрөл бүрийн ятгах, магтах, гайхуулах гэх мэт оролдлого хийн түр торгоогоод явж байгаа машинаа зарчихаад худалдан авсны дараа усанд хаясан чулуу шиг л алга болцгоодог. Таныг иймэрхүү байдалд оруулахгүйн тулд хуучин автомашин худалдаж авахад анхаарах 10 зөвлөгөө өгье. Гаднаас нь харахад цэмбэгэр, өнгө үзэмжинд нь болж авсан машинаа бариад хөдөлгөөнд оролцон явж байтал замын уулзвар дээр асахгүй олон хүний бухимдлыг төрүүлж, өөрөө ч гэсэн эвгүй байдалд орно шүү. Нэгэнт авсан машинаа зогсоол дээр үзмэр мэт тавих уу, буцааж зарах уу? гээд олон асуудлууд ар араасаа гаран сандрахгүйн тулд энэхүү зөвлөгөөг уншаад мөрдөөрэй.
1.Автомашины талаар өргөн мэдлэггүй хүний анхаарвал зохих нэг зүйл бол худалдан авах гэж буй машиныг тань засварладаг, дагнасан засварын газар болон сэлбэг хэрэгслийн дэлгүүр байгаа юу гэдэг их чухал. Өнөөдөр Улаанбаатарт дагнан засвар үйлчилгээ хийдэг газар олон бий. Харин Хонда, Мазда гэх мэт өөр маркын автомашинуудыг засахад сэлбэг нь олдохгүй, явдал чирэгдэл ихтэй, өндөр үнэтэй болдог. Мэдээж урьд ашиглаж байсан учраас эвдрэл гарч л таараа. Тиймээс авах гэж буй машинаа унаад засварын газруудад хандаж мэргэжлийн хүмүүсээр шинжлүүлэхэд илүүдэхгүй.
2.Таны анхаарах ёстой зүйл бол дугуйны чанар байдлыг бас хээг хар. Нэгэнт л худалдан авалт хийж байгаа юм бол сайн дугуйтай машин авах хэрэгтэй. Дөрвөн шинэ дугуй авахад зардал гарна шүү.
3.Хөдөлгүүрийн гадна талд хэр их бохирдолт буюу тостой байгааг ажигла.Энэ нь үзэж мэдэх амархан. Машиныхаа моторын доогуур нь хар. Тос дусалж байгаа эсэх, их хэмжээний тостой харагдах байдал.
4.Машинаа асаагаад яндангаас гарч байгаа утааны хэмжээг хар. Хар утаа ихээр хаяж байгаа машин тодорхой хэмжээний эвдрэлтэй байна гэсэн үг. Утаа гэдэг бол автомашины хөдөлгүүр ямар байгааг илэрхийлдэг нэг үзүүлэлт. Тэгээд ч энэ нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй.
5.Дараагийн нэг анхаарах зүйл гэвэл автомашины жолоог эгц байрлуулсны дараа машинаа урдаас нь харж, дугуй нь голлож байгаа эсэхийг хар. Дугуй хазайсан байдлыг тавилтын өнцөг гэдэг. Тавилтын өнцөг алдагдсан машины дугуйны элэгдэл хурдан байдаг. Дугуй солих хугацаа болоогүй байхад дугуй нь түрүүлээд элэгддэг. Мөн маневр хийх чадвар нь мууддаг байна.
6.Машинаа унаж үзэх хэрэгтэй. Ойр зуур шороон замаар явж үзээд дуу шуу нь хэр байгааг дүгнэж үзээрэй. Мөн баруун, зүүн тийш эргэх маневр нь хэр байна гэдгийг шалгаад үзэхэд гэмгүй.
7.Тухайн машин үйлдвэрлэгдсэн оныг суудлын бүрээсэн дээр бичсэн байдаг. Түүгээр нь тухайн машин хэдэн онд үйлдвэрлэгдсэн болохыг алдаагүй мэдэж болно. Мөн ямар ч автомашин пайзтай байдаг. Тус пайз нь копутны арын хэсэгт буюу салхины шилний ойролцоо хадагдсан байгаа пайзан дээр тухайн тухайн машины үйлдвэрлэгдсэн он, автомашины өнгөний кодыг бичсэн байдаг.
8.Япон автомашины үйлдвэрлэл, хийц, чанарын хувьд Солонгос автомашинаас арай илүү эдэлгээ урттай байдаг. Гэхдээ япон автомашины сэлбэг харьцангуй үнэтэй байдаг. Үүний ихэнхи хувийг тээврийн зардал эзэлдэгтэй холбоотой. Хүмүүс аль ч улсад үйлдвэрлэгдсэн автомашин унаж болох ч эдэлж хэрэглэж байгаа хүний арчилгаа тордолтоос тухайн автомашин хэд наслах нь шууд хамааралтай.
9.Монголд орж ирж байгаа ихэнхи автомашинууд Хонконг, Солонгос, Япон, Арабын зарим нэг улсууд, цөөн тохиолдолд Европын улсуудаас орж ирсэн байдаг. Эдгээр улсуудаас орж ирж байгаа машинууд нь зардал багатай, сэлбэг хямд, олдоц ихтэйн дээр түлшний зарцуулалт бага байдаг. Харин Америк, Германаас ирж байгаа машинууд түлшийг ч ууж өгнө дөө. Ер нь америкчууд автомашиныг хэр их шатахуун хэрэглэж байгаагаар бус найдвартай байдлаар нь үнэлдэг.
10.Солонгос машины хувьд зардал бага, үнэ хямд. Шатахууны зарцуулалт бусад машинуудыг бодвол арай бага мөн сэлбэг нь олдоц ихтэйн дээр үнэ хямд. Гэхдээ Солонгос машин болгоныг хямд гэж ойлгож болохгүй. Монголд оруулж ирдэггүй болохоос биш үнэтэй дээд зэрэглэлийн машин бий. Гэхдээ Монголын замын нөхцлөөс шалтгаалаад Солонгос машин эвдэрч, дуу орохдоо амархан. Сүүлийн үеийн машины үйлдвэрлэлийн онцлог бол ашиглаж байгаа материалын орц өөрчлөгдсөн явдал юм. Хуучны машины их биеийг 100% төмрөөр хийдэг байсан бол өнөөдөр 80% нь төмөр, 20% нь хуванцар болсон. Энэ нь нэг талаар техникийн дэвшилт болж хэрэглэгчид хямд өртөгтэй, хөнгөн буюу шатахуун бага зарцуулдаг машин худалдан авах боломж бүрдсэн ч манай замын нөхцөл байдал шинэ үеийн машинуудад халгаатай байна.
Wednesday, December 6, 2017
дэлхийн хамгийн хурдан машин
Bloodhound SSC дууны хурдаас хурдтай аж. 2016 оны машины шоунд бэлдэж байгаа аж. Одоогоор хүчин чадлын хувьд 135 мянган морины хүчтэй байна гэж мэдэгдэж байгаа.
Мөн хөдөлгүүр нь "Боинг747"-той адил ба 1890 децибел,дуу чимээ гаргах ажээ. Дэлхийн хамгийн хурдан машиныг Өмнөд Африкт тусгайлан шалгаж байгаа гэнэ.
Subscribe to:
Posts (Atom)