Хуучин машин унаж хордлоо гэхээр бас яагаад ад үзээд эхлэв гэж бодох хүмүүс цөөнгүй гарч ирнэ. Зарим нэг мэдлэгтэй, ухаантай гэж өөрийгөө боддог нөхдүүд нь гадаадад 100 жил болсон машинаа унаж л байна гэж цэцэрхэнэ. Машин үйлдвэрлэж чадахгүй манайх шиг улч бусдын хуучныг оруулж ирж унахгүй гээд яах вэ дээ гэх нөхдүүдч байгаа. Угтаа бол аль аль нь л зөв.
Гэхдээ л бид өөрсдийгөө, улс орноо, үр хойчоо бодох цаг болсон. Юу вэ гэхээр 2004 оноос өмнө үйлдвэрлэсэн машины хуванцар эд ангиуд хүний биед хортой гэдгийг олон улс баталчихаад байна. Мэргэжлийнхээ хэллэгээр бол удаан задардаг органик бохирдуулагч гээд байгаа юм.
1970 оноос эхлээд цахилгаан бараа болон машины хуванцар эд ангийн галд шатамхай чанарыг сайжруулж үйлдвэрлэж эхэлсэн юм билээ. Сүүлд Стокольмын конвенциор хортой гэдгийг нь баталж, 2004 оноос тийм төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээ больж. Машины эд ангийг ч ялгаагүй. Гэтэл манайд 1974-1999 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл маш их байгаа. Тэр дундаа Азийн орнуудаас импортоор орж ирсэн машин Монголоор дүүрчихсэн. Нийт машины 80-90 хувь нь хуучин машин гээд хэлчихэд буруудах зүйл үгүй.
Гэтэл 10-аас дээш жил болсон машин өөрөө халах болон наранд жаахан байхад л жолооны хүрднээсээ авахуулаад олон хуванцар эд анги нь ууршиж байдаг аж. Хуванцар эд анги нь өөрөө агаарт ууршиж, яваандаа жолоочоо хорт хавдартай ч болгож болзошгүй байдалд хүргэдэг аж. Гэхдээ энэ бол магадлал шүү дээ. Хорт хавдар гэдэг эцсийн үе шат л даа. Галд шатамхай хуванцар агаарт ууршиж, амьсгалаар хүний биед ордог. Мөн өөх тос ихтэй бүтээгдэхүүнд орж, хүний биеийг янз бүрээр өвчлүүлдэг юм байна. Дээрээс нь байгаль орчинд ч асар муу нөлөөтэй гэдгийг эрдэмтэд ярьж байна. Манайх шиг “өвгөн” болчихсон машинаар дүүрсэн оронд анхаарахгүй байхын аргагүй сэдэв.
Япон, Солонгост 10 жил явсан машиныг шууд хаяж, устгалд оруулдаг юм гэсэн. Өвгөрч байгаа машин олиггүй байдаг болохоор л тэд асуудлыг тэгж шийддэг байх. Тиймээс төр засгийнхан 2004 оноос өмнө үйлдвэрлэгдсэн машиныг оруулж ирүүлэхгүй байх талаас нь анхаарч, хууль журам гаргамаар байна. Одоо манайд ийм журам гаргачихад нэг их буруудах юм байхгүй. Их л удаж хэдэн ченж л жаахан хэл ам хийнэ биз. Нэгэнт Монголоор дүүрэн хуучин автомашин байгаа хойно иргэдэд хямд үнэтэй тээврийн хэрэгсэл хэрэгтэй бол тэр хэрэгцээгээ хангалттай хангачихна. Хэдийгээр монголчууд дотооддоо машин үйлдвэрлэх бололцоо муу байгаа хэдий ч ядаж л хор багатай тээврийн хэрэгсэл унах хэрэгтэй байх. Иргэд бол машинаасаа хордтол өдий байна гээд татгалзтал хол байна. Тийм эдийн засгийн боломж ч муу байгаа. Тэгэхээр зөвхөн импортыг хориглох л арга үлдээд байна.
Уг нь улс орон олигтой байсан бол хөгшин машинаа устгаж, байгальд ээлтэйгээр дахин боловсруулах байсан биз. Ер нь ч дахин боловсруулах үйлдвэр энэ тэрээ байгуулж байгаа сураг байсан. Гэхдээ бас ч устгал хийтэл зай ч байна, лай ч байна. Тиймээс л зөвхөн импортыг хориглох журам хэрэгтэй байгаа юм. Зарим нэг гишүүд буруу талдаа жолооны хүрдтэй машин оруулж ирэхийг хориглох хуулийн төсөл санаачилж байгаа гээд л давхиад байсан. Уг нь тэр төсөлдөө хамт тусгаад, батлуулчихвал аятай юу. Хэрэгтэй хууль болохоор батлахгүй дөнгөлчих юм даа, энэ гишүүд.

No comments:
Post a Comment